Исламын Улс бүлэглэл шинэ толгойлогчтой болжээ

     Америкийн цэргийнхэн террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн алагдсан толгойлогч Абу Бакр аль-Багдадийн  цогцосыг танихын тулд ДНК-гийн шинжилгээ хийх тусгай төхөөрөмж хэрэглэжээ. “Нью-Йорк таймс” сонинд ингэж бичсэн байна.

Сонины сурвалжлагчид профессор Дэвид Кайегийн хэлснээр,  төрийн болон орон нутгийн зарим эрх баригч одоо ийм  төхөөрөмж хэрэглэж байгаа ажээ. Энэ төхөөгрөмж ойролцоогоор 90 минутын дараа  ДНК-гийн шинжилгээний дүнг  гаргадаг байна.  Гэвч эцсийн дүн нь бас бусад хүчин зүйл, тухайлбал гадаад төрхөд хийсэн дүн шинжилгээнд үндэслэдэг аж.

АНУ Абу Бакр аль-Багдадийг үхсэн гэдэгт итгэлтэй байна, учир нь ДНК-гийн шинжилгээ хийсэн юм гэж АНУ-ын ерөнхийлөгч түрүүнд нь мэдэгдсэн байна. Тусгай ажиллагаа явуулах үеэр ИУ бүлэглэлийн толгойлогч амиа золиослогчийн бүс хэрэглэснийг  тэр бас дурджээ.

Уг ажиллагааг ингэж дуусгахад дэмжлэг үзүүлж байсан Орос, Сири, Ирак, Турк улсад Америкийн төрийн тэргүүн бас талархал илэрхийлжээ. Эдгээр улс ИУ бүлэглэлтэй тэмцэхэд туслаж байсан юм гэж тэр цохон заасан байна.

 Террорын ИУ бүлэглэл  Абу Бакр алль-Багдадийг алагдсаны дараа өөрийн шинэ удирдагчийг сонгожээ. “Newsweek” сэтгүүл үүнийг олж мэдсэн байна.

Учрыг мэдэх хүний хэлсэнээр, Хажи Абдулла аль-Афари  гэдэг нэрээрээ илүү танигдсан Абдулла Кардаш гэгч ИУ бүлэглэлийн толгойлогчийн залгамжлагч болжээ.

Түүнийг Аль-Багдади наймдугаар сард “лалын хэргийг удирдах албаны” удирдагчаар  томилсныг тэмдэглэж байна. Үүнээс гадна, тэр  Саддам Хусейний үед Иракт алба хааж байжээ.

 ИУ бүлэглэлийн алагдсан толгойлогч  террористуудын  ёс төдий толгойлогч байсныг учрыг мэдэх хүн онцлон тэмдэглэсэн байна. “Тэр янз бүрийн ажиллагаанд ч, өдөр тутмын адил төрөлд ч оролцдоггүй байж. “Ямар ч ажиллагааг төлөвлөхөд эс оролцон, “зөвшөөрч байна” эсвэл “болохгүй” гэж л аль-Багдади хэлдэг байсан байж” гэж учрыг мэдэх хүн  мэдэгджээ.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих