"Кпопын ХААН" G-Dragon цэргээс халагдлаа

Дэлхий дахинд “КПОПЫН ХААД” нэрээр танигдсан "Big Bang" хамтлагийн залуус эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 2 жил гаруй хугацаанд хөгжмийн ертөнцөөс завсарлага авсан билээ.

2019 оны долдугаар сард хамтлагийн гишүүн T.O.P цэргээс халагдаж ирсэн бол өнөөдөр хамтлагийн ахлагч GD буюу G-Dragon үүрэгт албаа хааж дуусгалаа. 

GD-г тосож авахаар 3000 орчим шүтэн бишрэгчид нь хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр шүтэн бишрэгчдээ хараад нулимс унагажээ. Энэхүү “үйл ажиллагаа”-нд оролцох хүмүүсийг 7 хоногийн өмнөөс бүртгэж авсан ба бүртгэл хийлгээгүйн улмаас нэвтэрч чадаагүй шүтэн бишрэгчид ч байлаа. 

Түүнийг халагдах үеэр #ONE_OF_A_KIND_GD гэдэг хаштаг Твиттер сүлжээнд тренд болжээ.

G-Dragon: “Цэргийн албаа амжилттай хааж дуусаад ирлээ. Намайг хүлээж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цэргээс халагдсан тул одооноос эхлэн өөрийн үндсэн ажилдаа бүхий л хөлс хүчээ зориулах болно” 

“КПОПЫН ХААН G-DRAGON”

1988 оны наймдугаар сарын 18-нд төрсөн тэрээр 2006 онд "YG" энтертайментын байгуулсан "Big Bang" хамтлагийн ахлагч болсноор Кпоп ертөнцөд анх хөл тавьжээ. Тэрээр бүхий л цаг хугацаанд БНСУ-ын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг байсан ба олон олон зүйлсийн анхдагч болсон юм.

Тухайлбал тэрээр Кпопоос дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн анхны соло уран бүтээлч.
2016 онд "Forbes" сэтгүүлээс гаргасан “Азийн нөлөө бүхий 30 эрхэм” жагсаалтад багтаж байсан.
Үүгээр ч зогсохгүй 2011 онд "CNN" сувгаас “Сөүл- Шилдэг хот байх 50 шалтгаан”-ыг нэрлэсэн бөгөөд үүний нэгэн шалтгаан нь G-Dragon байв.
БНХАУ-ын Sina агентлагаас “Хамгийн нөлөө бүхий 10 уран бүтээлч”-ийг шалгаруулахад ч G-Dragon тус жагсаалтад багтаж байжээ.

Ийнхүү "Big Bang" хамтлагийн GD, T.O.P нар цэргийн албаа хааж дуусгасан бол ирэх сард Daesung, Taeyang нар цэргээс халагдах юм байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

vapormax - 117.26.240.101Өчигдөр

A powerful share, I just given this onto a colleague who was doing slightly analysis on this. And he the truth is bought me breakfast because I discovered it for him.. smile. So let me reword that: Thnx for the treat! But yeah Thnkx for spending the time to discuss this, I really feel strongly about it and love reading more on this topic. If attainable, as you develop into experience, would you thoughts updating your blog with more particulars? It is extremely useful for me. Large thumb up for this blog submit! vapormax [url=http://www.vapormaxs.us]vapormax[/url]

supreme clothing - 117.26.240.1012019-11-16 10:33:34

Can I simply say what a aid to seek out somebody who actually is aware of what theyre speaking about on the internet. You undoubtedly know the right way to deliver a difficulty to gentle and make it important. Extra individuals must learn this and perceive this aspect of the story. I cant imagine youre no more popular since you definitely have the gift. supreme clothing http://www.supremesclothing.com