Хамраа засуулах гэсэн биш, хараагүй болжээ

Нүүр царайгаа гоо сайхны  жишигт  нийцүүлэх гэсэн 13 настай вьетнам охины өрөөсөн нүд хараагүй болсон байна. Юу гэвэл, охин мэс ажилбаргүйгээр хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлж, энэ нь хүндрэлд хүргэснийг AsiaOne сайтад бичжээ.

 Сайтад дурдсанаар, өсвөр насны охин хамрынхаа хэлбэрээс ичиж, тийнхүү  эцэг, эхдээ хэлэлгүйгээр хамраа  засуулахаар шийдсэн байна.

Аравдугаар сарын 21-нд түүнийг  оршин суудаг хотынхоо  спа-салонд хандахад, мэс ажилбаргүйгээр тариа хийж, хамрынх нь хэлбэрийг өөрчилж өгөхөөр салоныхан  амлажээ.

Тийнхүү охинд гиалуронын хүчил тарьсан бөгөөд үүнийг мэс ажилбаргүйгээр хамрын хэлбэр засах  арга гэдэг байна.

Охины өөрийнх нь ярьснаар, өөрт нь хүрэлцэх хэмжээний мөнгө байгаагүй учир, тэр эхлээд тариа хийлгэх бодолгүй байсан ч,  спа-салоны захирал 2 сая вьетнам донгийг (манайхаар бол – 240 мянган төгрөг – ред.,) цувуулан төлөхийг зөвшөөрчээ.

Тариа хийснээс хойш ойролцоогоор хагас цагийн дараа охины бие эвгүйрхэж, улмаар дотор нь муухайрч, баруун нүдээр нь гэнэт хатгуулж өвдсөн байна. Охин эцэг, эхдээ утасдаж, тэд түүнийг эмнэлэгт хүргэжээ.

Эмч нарын хэлснээр, хамранд нь тарьсан гиалуроны хүчил нүдэнд орсноор судсыг хааж, торлогийг хүчилтөрөгчгүй болгосон байна. Ингэснээр  охины өрөөсөн нүд хараагүй болжээ.

Түүний дух болон хамрын зөөлөн бас үхэжсэн байна.

Нүдний харааг сэргээж чадахгүй л болов уу хэмээн эмч нар үзэж байгаа ажээ.

Б.Атар

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

jordan store - 117.26.240.101Өчигдөр

Nice post. I be taught something more difficult on completely different blogs everyday. It would always be stimulating to read content material from different writers and practice somewhat something from their store. I抎 prefer to use some with the content on my weblog whether you don抰 mind. Natually I抣l provide you with a hyperlink in your net blog. Thanks for sharing. jordan store [url=http://www.jordanstoreonline.com]jordan store[/url]

air max 2018 - 117.26.240.1012019-11-15 22:27:28

There's noticeably a bundle to find out about this. I assume you made certain good points in features also. air max 2018 http://www.nikeairmax2018.us.com

зочин - 202.21.113.1462019-10-28 06:26:10

харин тиймээ олон охид хүүхнүүд хууртаад реклам энэ тэрэнд нь очдог байхдаа эрүүл баына гэдэг нь өөрөө гоо сайхан юм шүү дээ. Бас энэ олон нүдний эмнэлгүүд байнаа бүгд давхраа зовхи энэ тэр засна гээд л нүдний эмч ер нь нүдний өвчин эмчлэх гэж л бэлтгэгдсэн баймаар юм би нэг найз эмчээсээ асуусан чинь нүдний эмч бэлтгэгдэж гарахдаа юун гоо сайхны хагалгаа хийх вэ хэн тэд нарт заах вэ дэ гэж байсан тэгээд хаана сурах уу гэсэн чинь тогооч нарийн боовчны дамжаа шиг л сурахгүй юу гэж байна лэ тэгэхээр нарийн мэргэжлийн эмчийн хийх ажлыг курс дамжаагаар сурч болох уу аймаар юм аа олон улсад пластик мэс засал тэрийг нь хийдэг пластик мэс заслын эмч гэж байдаг гэсэн. тэгээд энэ мэргэжлийн хяналтынхан гэж нүдэн дээр нь шалгах юм нь бэлэн байсаар байхад яагаад шалгадаггүй юм бол тэр эрх зөвшөөрлийг нь цуцлаад хасаад хаагаад гэх мэт. бодоод байхнээ хордоод асуудал үүсэхээр нь шалгана бусад үед нь хараад л байж байдаг юм уу хаашаа юм бол оо

зочин - 202.21.113.1462019-10-28 06:23:45

яг өнөөгийн манай монголд олшроод байгаа олон гоо сайхны мэргэжлийн бус эмнэлэг салонууд ийм ажилбар тарилга хийнэ гээд л зурагтаар рекламдаад байдаг олон ч хүн хохирсон байхдаа