Сормуусны тухай 10 сонирхолтой баримт

    Сормуус бол нүдэнд тоос, шороо болон бусад гаднын биет орохоос хамгаалдаг үс юм. Тийнхүү сормуусыг  содон болгох нь өнөөдөр маш их дэлгэрсэн арга бөгөөд ингэснээр харцыг илүү сайн тодруулж өгдөг билээ.  Харин бид сормуусны тухай аль хэр олон зүйл мэддэг вэ? Тэгвэл энэ нь хүний биеийн хамгийн ширүүн үс юм

 1.Биеийн бусад хэсэг дэх үс  нь бүтцээрээ адилхан ч, энэ үсний нягтрал нь бага байдаг.  Биеийн үс янз бүрийн үүрэгтэй  ч,  сормуус хамгийн чухал үүрэгтэй.  Сормуусны урт нь чухал  биш бөгөөд тоосонцор юмуу ямарваа жижигхэн шавьж хорхойноос нүдний алимыг хамгаалахад сормуус 5 мм-ийн урт байхад л болдог байна.


 

2. Сормуус нь нэг биш, хэд хэдэн эгнээ ургадаг байна. Хамгийн цөөндөө гурван эгнээ байдаг бол, өтгөн сормуустай хүмүүст эгнээний тоо тав байж болдог гэнэ. Доод зовхины сормуус тийм өтгөн биш ч, мөн л хэд хэдэн эгнээ ургадаг байна.

3. Сормуус маш хурдан ургадаг бөгөөд  гурван сар болоод л шинэчлэгддэг, гэвч хэрвээ сормуусыг санаандгүй тайрчихвал, 12 сарын дараа дахин ургана.

4. Дээд зовхинд 100-гаас 260 хүртэл сормуус ургадгийг эрдэмтэд тоолжээ. Харин доод зовхинд хоёр дахин цөөн байдаг байна.

5. Бүр эхийн үтрээнд байхад сормуус ургадаг байна. Жирэмсний бүр 16 дахь долоо хоногт сормуус ургаж, харин төрсний дараа бага зэрэг урт болдог аж.