Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар ялж, Ц.Батцэцэг ялагдлаа

Абу Дабигийн "Гранд слам"-ын хоёр дахь өдрийн барилдаанууд болж байна. Дөнгөж сая 81 кг-д өрсөлдөж байгаа О.Ууганбаатар эхний тойргийн барилдаанаа АНУ-ын бөх Николас Делпополотай хийж, нэмэлт цаг цэвэр яллаа. Манай бөх дараагийн тойрогт Шведийн бөх Робин Пасектай барилдахаар боллоо.

Тэгвэл 73-т зодоглож байгаа Ц.Цогтбаатар хоёрдугаар тойрогт Беларусын бөх Шока Вадзимыг ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Манай бөх гуравдугаар тойрогт Израйлийн бөх Тохар Бутбултай барилдана. 

Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Ц.Батцэцэг Германы бөх Мириамтай барилдаж, базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна.   

Сэтгэгдэл бичих