WBC холбоо Гари Рассельд Төгсөөтэй тулалдах даалгавар өглөө

Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгресс Мексикийн Канкунд болж, олон чухал шийдвэр гаргалаа.

Юуны өмнө энэ өвөл болох хүнд жингийн Майрис Бриедис, Юньер Дортикос нарын тулаанд аваргын бүс тавихгүй гэдгээ мэдэгдлээ.

Конгрессоос 57.2 кг-ын жингийн аварга АНУ-ын Гари Рассельд Монголын Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болголоо.  Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид албан үүрэг, нэг ёсны даалгавар, тушаал буулгалаа.

57,2 кг жингийн аваргууд

WBA - Лео Санта Крус (36-1-1, 19 KO), Мексик

WBC - Гэри Рассель (30-1-0, 18 KO), АНУ

IBF - Жош Уоррингтон (29-0-0, 6 KO), Их Британи

WBO - Оскар Вальдес (26-0-0, 20 KO), Мексик

IBO – Н.Төгсцогт (11-0-0, 9 KO), Монгол

+ 90,7 кг

АНУ-ын аварга Дионтэй Уайлдерт хоёр дараалан даагаа нэхэх зөвшөөрөл өглөө. 11 дүгээр сарын 23-нд Кубын Луис Ортистой, (Ортисийг ялсан тохиолдолд) хоёрдугаар сарын 22-нд Их Британийн Тайсон Фьюритэй тулалдана.

90,7 кг

Энэ жингийн аваргын бүсийн төлөө чансааны эхний хоёр тамирчин болох Конгогийн Илунга Макабу, Польшийн аварга асан  Кшиштоф Гловацки нар тоглоно.

79,4 кг

ОХУ-ын Артур Бетербиев Украины Александр Гвоздикийг ялж, бүсийг эзэмшсэн. 2020 оны эхээр Бетербиев IBF холбооны хятад боксчин Фаньлун Мэнтэй бүс хамгаалах тулаан хийнэ.

76,2 кг

АНУ-ын Давид Бенавидес 2020 оны эхээр Туркийн Авни Йылдырымутай тулалдах ёстой.

72,6 кг

Бүсийн эзэн АНУ-ын Жермалл Чарло 12 дугаар сарын 7-нд Австралийн Деннис Хогантой тулалдана. Энэ тулааны дараа WBC тус жингийн байдлыг дахин хэлэлцэнэ.

69,9 кг

Жингийн аварга АНУ-ын Тони Харрисон нутаг нэгт Жермелл Чарлод даагаа нэхэх боломж олгох ёстой. Хоёр тамирчны ялсан нь Испанийн Серхио Гарсиа, Эриксон Лубин - Натаниэл Галлимор нарын ялсантай өрсөлдөх ёстой.

66,7 кг

Эррол Спенс цол горилогч Дэнни Гарсиатай тулалдах ёстой.

63,5 кг

Рамирес-Постол тулааныг зохион байгуулах эрхийн дуудлага худалдаа энэ сарын 28-нд болсон.

61,2 кг

Холбооноос Украины Ломаченкод “Franchise champion” цол олголоо.

59 кг

Мексикийн дэлхийн аварга Мигель Берчельт ирэх сарын 2-нд АНУ-ын Жейсон Сосатай өрсөлдөнө. Ялсан нь Мексикийн Оскар Вальдес, Андрес Гутьеррес хоёрын ялсантай тулалдах ёстой.

55,3 кг

Мексикийн аварга Рэй Варгас Японы Томоки Камедуг ялсан тул дараагийн өрсөлдөгчөө өөрөө сонгож болно.

Сэтгэгдэл бичих