О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын наадамд түрүүллээ

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байна.  25 метрийн спорт гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндмэгмаа 590 оноогоор түрүүлж, Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл, жүдоч Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртсэн билээ. Дэлхийн цэргийн спортын долоо дахь удаагийн наадам ирэх 10 дугаар сарын 18-27-ны хооронд БНХАУ-ын Ү Хань хотод болж буй. Тус наадам нь нийт 25 төрлийн томоохон тэмцээн, уралдаантай бөгөөд үзүүлэх тоглолт хоёр, жижиг төрлийн 320 тэмцээн болдог байна. Үүнд, агаарын цэргийн, цэрэгжилт, далайн цэргийн зэрэг тус бүртээ таван төрөл тэмцээн багтдаг. Эдгээрээс шүхрээр буух төрөл нь цэргийн спортын онцлох төрөл аж.


Сэтгэгдэл бичих