Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын цолыг хурааж, хоёр жил барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргалаа

Өнөөдөр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны хурал болж, допинг хэрэглэсэн нь илэрсэн Э.Оюунболд аварга, Д.Цэрэнтогтох начин хоёрын бүх давааг хүчингүй болгосон байна. Тодруулбал Э.Оюунболд аваргын есөн давааг, Д.Цэрэнтогтохын таван давааг хүчингүй болгож, тус бүр хоёр жилээр барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргажээ.

Мөн таваас дээш даваанд унасан бөхчүүдийн цолыг олгох шийдвэр гаргажээ. Шадар сайд Ө.Энхтүвшин энэ талаар хэлэхдээ "Дөрвөн бөхийн цолыг нөхөж олгоно, баяр наадмын хорооны энэ шийдвэр эцсийнх биш. Ерөнхийлөгч шийдвэр гаргана" гэв.


Сэтгэгдэл бичих