Г.Хэрлэн шагналт тавдугаар байрт шалгарлаа

АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр эхний өдрийн барилдаанууд болж, 60, 66, 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорлоо. Манай улсаас 7 бөх барилдсан ч хараахан медальд хүрсэнгүй. 

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө Кубын бөх Поланко Орландотай барилдсан ч торгуулиар цэвэр ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарав.  

Тэгвэл 60 кг-ын жинд Казахстаны бөх Гусман Киргизбаев түрүүлж, Францын Хяар Валад мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Узбекстаны алдарт бөх Диёорбек Урозбоев, Оросын Яго Абуладзе нар хүртэв.

Харин 66-д алтан медалийг Италийн Мануэл Ломбардо хүртэж, Азербайжаны Орхан Сафаров мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Солонгосын жүдоч Ан Баул, Кубын Орландо Поланко нар хүртэв. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Украины Дарья Билодид түрүүлж, Словены бөх Маруса Станжар мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Германы Катарина Менз, Португалын Катарина Коста нар хүртэв. 

52 кг-д Косовагийн бөх, олимп, дэлхийн аварга Мажлинда Келминди түрүүлж, Италийн Жиуффрида Одетти мөнгөн медаль хүртсэн юм. Харин хоёр хүрэл медалийг Солонгосын Пак Да Сол, Их Британийн Челси Желис нар хүртсэн юм. 

57-д хүрэл медалийг Солонгосын Ким Жанди, Оросын Диана Зигарос нар хүртсэн бол мөнгөн медалийг Францын Сара Леони авлаа. Харин алтан медалийг Хойд Солонгосын бөх Ким Жин А хүртлээ. 

Сэтгэгдэл бичих