Ким Чен Ун өмнөдийн амралтын газруудыг буулгахыг тушаажээ


 


Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн лхагва гаригт /2019.10.23/ зүүн хэсэгт орших Кумганг ууланд баригдсан өмнөд Солонгосын аялал жуулчлалын зориулалтын зочид буудлууд болон бусад барилгуудыг очиж үзээд буулгах тушаал гаргажээ.

Ноён Ким, Кумганг уул дээрх цогцолборыг хараад "гамшигт нэрвэгдсэн газрын майхан шиг байна" хэмээн хэлсэн гэдгийг хэвлэлийнхэн мэдээллээ.

Энэ амралтын газрыг  хоёр солонгосын хамтын ажиллагааны бэлгэдэл болгож байсан түүхтэй. Цогцолборыг буулгах шийдвэр нь хоёр улсын харилцааны найдвартай байдлыг дордуулж буй юм.




1990-ээд онд Өмнөд Солонгосын компаниуд хойгийн хамгийн үзэсгэлэнтэй уулсын нэг Кумганг дээр амралтын газар, зочид буудлын цогцолборыг барьсан юм.

Өмнөд солонгосын жуулчидыг хатуу хяналт доор тус газар аялуулж байсан боловч 2008 онд нэгэн жуулчин эмэгтэйг Хойд Солонгосын хилийн цэрэг буудаж хөнөөсний дараа тус газар руу жуулчлалыг зогсоосон юм.




2011 онд хойдууд өмнөд Солонгосын цогцолбор дахь хөрөнгийг хураан авч, бүх албан тушаалтан, ажилчидыг нь хөөсөн гаргасан байна.

Удирдагч Ким амралтын газар очиж үзээд “ямар ч эмх замбараагүй, үндэсний хэв шинж агуулаагүй эдгээр үзэмжгүй барилгуудыг буулгаж оронд нь үйлчилгээний шинэ байгууламжуудыг байгуулахыг тушаасан” гэж Хойд Солонгосын албан ёсны KCNA  агентлаг мэдээллээ.

Кумганг уулыг манай ард түмэн цусаараа олж авсан ноён удирдагч хэлжээ.



Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Ким Чен Уныг эрч хүчтэй, зоригтой удирдагчаар харуулахыг оролддог ба саяхан хойд солонгос дахь хамгийн өндөр Паэкту ууланд цагаан морь унаж байгаа зургийг KCNA нийтэлжээ.

Д.Ренчин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

asasa - 202.21.109.1492019-10-25 03:11:50

manai malnuud l bitgii dagaj duuriasaa nuguu heen t1 popuud

зочин - 112.72.15.1702019-10-24 14:35:53

Үнэхээр сүргүй муухай юм байна аа.