Баавгай догширох нь байгалийн дохио


Хэнтийн аймгийн Бат-Ширээт суманд ахиад нэг хөвчийн хүрэн баавгай айл түйвээжээ. Азаар хүний аминд хүрсэнгүй. Энэ намар хөвчийн хүрэнгийн үйлдсэн хэргийн тоо хэд хэдэд хүрээд байна. Айлын илүү гэрийг бусниулж, пүрштэй орон дээр нь гарч үсэрч, цовхчиж байгаа дүрст бичлэгийг гэрийн эзэд хийжээ. Тэд гэртээ дөрвүүлээ байсан бөгөөд портер машиндаа сууж зугтаахын өмнө дүрсийг нь буулгаж амжсан байна.

Ер нь биологчид, амьтан судлаачдын дүгнэлтээр монголын хүрэн баавгай зөөлөн зан авиртай, дөлгөөн хүн рүү довтлох нь ховор харин сибирийн болон америкийн хүрэн баавгай догшин ширүүн гэнэ.

Тэгвэл айлын илүү гэрийг түйвээж байгаа баавгайн хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа авирыг ажиглахад ууртай, догшин, ширүүн, хурц, бухимдсан байдалтай цамнаж байлаа. Байдал төрх нь яахаас ч буцахааргүй байгаа нь бичлэгнээс харагдана. Бүр нэг өшөө хонзон авч байгаа гэлтэй байв.

Бусниулагч этгээд бол нас бие гүйцсэн баавгай байгаагүй. Биеийн хувьд жижгэвтэрдүү. Нас гүйцсэн шармаахай бол 1,80-2,40 см урт байдаг аж. Ямартай ч монгол баавгайгаа өмөөрсөн зарим нэгэн сибирийн баавгайнууд орж ирээд байна гэж таамаглаж байгаа ч ялгаж мэдэх хүн ховор байх. Баавгай нь баавгай юмдаг. 

Майга бор маань хүмүүсийн төсөөлдөг шиг удаан, хөшүүн, болхи амьтан биш, 30 хүртлэх км цаг хурдалдаг байна. Тиймээс идэш, тэжээл хайн ямар нэг амьтныг хөөхдөө маш хурдтай тухайн амьтнаа эцээж ядрааж туйлдуулдаг гэдэг.

Ан хийдэг байсан өвөөгийнхөө яриаг эргэн дурсахад “баавгайд хөөгдвөл чигээрээ биш зүгээ буруулж газрын өөд зугтвал баавгай хар эрчээрээ гүйгээд буцаж чаддаггүй” гэж байсныг санаж байна. Мөн баавгайтай халз тулвал нүүрээ нуухгүй бол нүүрний арьс хуулж, самарддаг гэсэн яриа ч бий.

Хөвсгөл, Хэнтий, Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар хүрэн баавгай тархжээ.  Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог байна. Баавгай зэрлэг амьтан ч гэлээ самар, жимсхэнээр хооллодог. Амьтнаар хооллох нь хооллодог ч хүнээр хүнс хийж байсан тохиолдол байгаагүй.

Энэ жил самар, жимсний гарц тийм сайн байгаагүй. Өлсөж, өлдөж, туйлдлаа ч гэсэн суурин газар руу ирж, айл амьтан түйвээж, хүнтэй дайсагналцаад байсан тохиолдол өмнө нь тэгтлээ их байсан билүү.

1988 оны ган гачигтай жил төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт өлсгөлөн баавгайтай тааралдсан, хот сууринд орж ирсэн гэх хоёр тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс өөрөөр хүрэн  баавгайн талаарх хавтаст хэрэг байхгүй байна.

Сүүлийн хэдэн жилд байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, гол горхи ширгэж, ургамал мод устаж, байгаль ээж сүйрлийн ирмэгт тулсан. Энэ бүгд хүмүүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Ан амьтан гэдэг өөрийн тааламжит, дасан зохицсон газраа ая тааваараа амьдардаг. Гэтэл түүний орчин, орон гэрийг бусниулан түйвээж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа нь ан, амьтдыг хүртэл байж ядан ийнхүү догшироход хүргээд байна.

Иддэг самар, жимсийг нь  хүн гэж амьтан булаацалдан түүж, үүрийг нь хүртэл ухаж төнхөөд идэш хоолгүй болгон, дассан газраас нь дайжуулан, хөөж байхад ухаант, ухамсарт амьтан биш ч гэлээ эгдүүцэн зэвүүцэх нь тодорхой.

Төгс төгөлдөр оюун ухаант хүн хүртэл хийсэн үйлдлээ мэдэхгүйдээ тулахаар эмх замбараагүй нийгмийн дунд амьдарч байхад хөөрхий муу баавгай арга ч үгүй биз гэж өмөөрнөм.

Бүх юм хувьсан өөрчлөгдөж байна. Байгаль дэлхий, цаг уур, ан амьтан, араатан жигүүртэн хүртэл энэ нийгмийг даган өөрчлөгдөж байгаа нь гайхмаар ч гэлээ аюулын харанга гэлтэй.

Байгалийн элдэв үзэгдэлүүд , ямар нэгэн гамшиг, муу зүйлийг амьтан зөн совингоороо мэдэрч, урьдчилан дохио өгч сануулдаг гэдэг. Их бороо, үерийн өмнө үхэр мал мэдэрч таагүйрхэн мөөрөлдөж, тогтворгүй болж байгааг малчин хүн хараад мэдэрдэг.

Тэгвэл баавгай догширох нь юуны дохио бэ?

Н.Саруул

                                                      

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.9.45.1262019-10-25 21:38:50

Yu ch utga uyanga,algaa.

Зочин - 103.9.90.1302019-10-25 18:08:42

Даацтай сайхан нийтлэл байна. Батаарын нийтлэлүүд жинтэй шүү

санаа - 66.181.184.1102019-10-24 22:17:23

Хөөрхөн бичдийн бэ! Бүр татаачлаа. Пүршиэй орон дээр гарсан нтр ккк

Zochin - 150.129.142.1602019-10-24 18:23:02

Yunch muu yoriin yum bichdeg yum bedee

Зочин - 202.9.42.1282019-10-24 17:32:20

Муу цагын дохио

baigal - 202.126.88.422019-10-24 08:45:43

baigaliasaa aij emeej yavah heregtei. ene bol yag dohio. avilgachdiig barij idhiin dohio

зочин - 66.181.184.842019-10-24 08:34:59

Догширох нь олигархиуд хөрөнгөө хураалгаж ,шоронд ,оохын ,дохио байгаасай. Ер нь яаж баяжсаныг шалгахад гэмгүй.Үнэн мөнөөр явбал олон тэрбумтангууд хэдхэн жилийн дотор болох уу.