Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль 900 гаруй хүүхдээ "Эрүүл шүд Эрүүл хүүхэд" хөтөлбөрт хамруулж, эмчилсэн анхны сургууль болсон батламжийг 13.00 цагт Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд гардуулна.
  2. Нийслэлийн Иргэний танхимд 09.00 цагаас Нийслэлийн цагдаагийн газраас "Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-тай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, уулзалт зохион байгуулна.
  3. 10.00 цагаас МҮХАҮТ-д "Гишүүнчлэлийн шинэ бодлого нэгдсэн экспортын төсөл" танилцуулах хэвлэлийн хурал болно.
  4. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Дураараа бишээ дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, Иргэдэд үйлчлэх төв, Монголын авто сургууль, курсуудын нэгдсэн холбоодтой хамтран жолооны курсын сонсогч багш, жолооч нарын дунд замын хөдөлгөөнд дүрэмч, соёлтой оролцох чиглэлээр болон аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, үр дүн хэргийн статистик тоо баримтын талаар 11.00 цагт Зайсан Хилл цогцолборт өдөрлөг зохион байгуулна.
  5. 09.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум болно.
  6. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 10.30 цагаас нийтийн тээврийн "U-Money" ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ.
  7. 10.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д Агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээний талаар хэлэлцүүлэг болно.
  8. Нийслэлийн Онцгой комисс 10.00 цагаас хэвлэлийн хурал хийнэ.

Сэтгэгдэл бичих