Айлын гэр эвдэж сүйтгэсэн баавгайг бууджээ

Хөвчийн хүрэн баавгай дахин айлын гэр сүйтгэсэн хэрэг саяхан гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд нэгэн баавгай эзгүй айлын гэр эвдлэн сүйтгэсэн бөгөөд тухайн үед гэрт хүнгүй байсан аж. Сумын иргэд баавгайг буудаж устгасан байна.

Энэ жилийн хувьд баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдэж, малчдыг сандаргаж буй билээ. Идэш тэжээл нь ховордсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирэн, хүн, малд халдах тохиолдол гарсаар байна.

Сануулахад, энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд баавгай айл руу дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнээс гадна өнгөрөгч амралтын өдрүүдэд Богд уул, Их тэнгэрийн амны баруун урд, Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ. Тиймээс Богд ууланд алхаж, явган аялж буй иргэдэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Oko - 192.82.67.1302019-10-23 21:22:09

Unendee tiim shuu. Uund bid uursduu buruutai. Idesh tejeelgui bolson amitan hetsuu shuu dee.

ЯААНДАА - 43.228.131.1962019-10-23 14:18:25

АРГАГҮЙ ДЭЭ. ГАЗАР НУТГАА ОНГИЧООД, АН АМЬТНЫ ОРОН ГЭР ТҮЙВЭЭГЭЭД ИДДЭГ, УУДАГ ЖИМС НОГООГ НЬ ЗУЛГААЖ СҮЙТГЭЭД, ДЭЭРЭЭС НЬ ХЭДЭН МЯНГАН ХЯТАД ЭЗГҮЙ СУМ ОРОН НУТАГТ ОРОГНОЖ ГОЛ ЧУХАЛ ЭМИЙН БОЛОН ХООЛ БОЛОХ УРГАМАЛУУДЫГ НЬ ТҮҮЖ УСТГААДБАЙХАД ЭНЭ ЗЭРЛЭГ АМЬТАД БОЛОН ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ МАЛ СҮРЭГ МИНЬ УСТАХ ГЭЭД БАЙНА ДАА.. ЯААНДАА МИНИЙ САЙХАН ЭХ ОРОН МИНЬ.