"Дураараа биш дүрмээрээ" аяны хүрээнд зам тээврийн осол 16 хувиар буурчээ

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрөгч зургадугаар сард “Яараад яах вэ” аяныг зарласан. Энэхүү аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу  63.9 хувиар буурч,  амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан, харин гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар  буурсан дүн гарсан. 

 

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газар, ТЦА, Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, "Оюутолгой" ХК хамтран "Дураараа биш дүрмээрээ"  аяныг өнгөрөгч есдүгээр сарын 24-нд эхлүүлсэн. Энэхүү аян хэрэгжсэн нэг сарын хугацаанд  улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг 16,3 хувь, нас барсан хүн 22,2 хувь, гэмтсэн хүн 22,4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24,5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг долоон хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 

 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Дураараа биш дүрмээрээ" аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ааааааа - 182.160.36.1762019-10-23 10:57:05

Энэ тээврийн цагдаагийн явуулж байгаа АЯН гэх юмны нэрийг нь сонсохоор бүр ӨРӨВДӨХ юм. Эд ажлаа хийж чадахаа байжээ. Уул нь жолооч нарыг зөвхөн дүрмээрээ яваа гарцаагүй нөхцлийг л бүрдүүлэх гэж энэ тээврийн цагдаагийнхан татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа биз дээ

Ааааааа - 182.160.36.1762019-10-23 10:57:05

Энэ тээврийн цагдаагийн явуулж байгаа АЯН гэх юмны нэрийг нь сонсохоор бүр ӨРӨВДӨХ юм. Эд ажлаа хийж чадахаа байжээ. Уул нь жолооч нарыг зөвхөн дүрмээрээ явах гарцаагүй нөхцлийг л бүрдүүлэх гэж энэ тээврийн цагдаагийнхан татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа биз дээ