Монголын жюу жицүчид багаараа мөнгөн медаль хүртжээ

Жүдо бөхийн хэвтээ барилдаанд үндэслэсэн тулааны спортын нэг төрөл болох жюу жицүгийн “Seoul international pro” олон улсын нээлттэй тэмцээн БНСУ-д болж өндөрлөжээ. Тус тэмцээнд нийт 10 орны 320 тамирчин оролцсон бөгөөд манай улсын 21 тамирчин насанд хүрэгчид, мастерс ангилалд өрсөлджээ. Нэгдсэн дүнгээр 7 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улс хоёрдугаар байрт шалгарсан байна.

Сэтгэгдэл бичих