Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Замын цагдаагийн зүүн талд "Алфа" зочид буудалд 10.30 цагаас ОУХБ-аас эдгээр хуульч өмгөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор “Албан бус салбар дахь хөдөлмөрлөх эрх суурь зарчмууд ” сэдэвт сургалт зохион байгуулна.
  2. 11.00 цагт Монголын Хүүхдийн ордонд нийслэлийн 2019 оны "Шилдэг хороо" хэсгийн ахлагч нарын "Шилдэг баг" "манай хороо-миний гудамж" аяны шагнал гардуулах ёслол болно.
  3. 14.00 цагт Улаанбаатар чуулгын үзвэрийн танхимд нийслэлийн 2019 оны "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн"-ээр шалгарсан шилдэг байгууллага, өрх, иргэнд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
  4. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчидтэй хийх нээлттэй уулзалт 14.00 цагаас болно.
  5. БХБЯ-наас “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалтыг 09.00-17.00 цагт “Новотел” зочид буудлын 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
  6. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнийхөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл бичих