Цаасан дээр үлддэг боловсролын мастер төлөвлөгөөнүүд хэзээ хэрэгжих вэ?

     Монголын Боловсролын салбарыг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг мэргэжлийн яамныхан хийж байна. Монголчууд нөгөө л “зулгаадаг” зангаараа Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн дэмжлэг авч мастер төлөвлөгөө боловсруулж буй гэнэ. Гоё нэртэй ч амьдрал дээр хэрэгждэггүй, зузаан ном, хоосон цаас болон үлддэг мастер төлөвлөгөөнүүд боловсрол гэлтгүй салбар бүр дээр байна. Тухайлбал боловсролын салбарыг 2006-2015 хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж хүн цохиж унагамаар том баримт бичиг гарсан. Тэгвэл тэр мастер төлөвлөгөөнүүд амьдрал дээр хэр хэрэгжиж байна, урт хугацааны төлөвлөгөөнүүдээ дунд хугацаанд баримталж чадаж байна уу гэж асуувал хариулах хүн олдохгүй. 2016 оноос 3 жилийн хугацаанд 4 сайдын нүүр үзчихээд байгаа Боловсролын яамны улстөржилт хэтэрсэн үү гэхээс мастер төлөвлөгөөг барьж ажилласан гэвэл итгэхгүй. Олон улсын жишгээр бол урт хугацааны төлөвлөгөө баталсан бол ямар ч нам, улстөрийн хүчин, Засгийн газар тухайн баримт бичгийг барьж, хөтөлбөрөө тохируулан ажилладаг. Ер нь мастер төлөвлөгөө хийхдээ тухайн салбарын хэлэлцүүлгүүдийг сайтар хийж, мэргэжилтнүүдийн судалгаанд суурьлах ёстой юм. Түүнээс бус ажлын хэсэг гэж хэдэн хүн Азийн хөгжлийн банкнаас өндөр санхүүжилт аваад хоосон цаас үйлдвэрлээд баймааргүй байна. Мастер төлөвлөгөө гэдэг цаг зуурын улстөрчдийн цаас биш, урт хугацааны бодитой дагаж мөрдөх бодлогын баримт бичиг байх нь зүйтэй.

Б.Төгс

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

tsas - 66.181.161.362019-10-22 15:15:54

Heregjihuu ingehed

mash unen - 202.126.89.142019-10-22 14:59:51

uneheer mash zuv sedev hundsun bn. master plan bol yamni darga nariin busines