Монголын Соёлын өдрүүд Хятадад 12 сард болно


       Монгол-Хятадын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. БСШУСЯ, Хятадын талтай Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулах талаар тохиролцжээ. Монголын Соёлын өдрүүд Бээжин хотноо 2019 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд болж, гэрэл зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулна.

Дашрамд дурдахад Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд асан П.Цагаан 2005 онд Хятадад Монголын соёлын өдрүүдийг 40 жилийн дараа амжилттай зохион байгуулж  байсан ба Бээжин, Тяньжин хотуудаар Монголын урлаг, соёлыг сурталчилсан томоохон арга хэмжээг явуулж байжээ.

Тэр үеэс 40 жилийн өмнө анхны соёлын өдрүүд БНХАУ-д болж байсан юм.

Сэтгэгдэл бичих