Трамп Японы эзэн хаан Нарухитотой дэлхийн удирдагчидаас түрүүлж уулзлаа


Японы сүр жавхлант эзэн хаан асан Акихито өөрийн ууган хүү Нарухитод хаан ширээгээ залгамжлуулах ёслол өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр болсон билээ. Харин өнөөдөр /2019.10.22/ шинэ эзэн хаан Нарухито дэлхий нийтэд хаан ширээ залгамжилснаа зарлан тунхаглах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ эхэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы эзэн хаан Нарухитотой түрүүлж мэндчилсэн анхны гадаадын удирдагч болжээ.
Японд дөрөв хоногийн төрийн айлчлал хийж байгаа ноён Трампыг Токио дахь Эзэн хааны ордонд эзэн хаан, хатан Масако угтан авлаа.
АНУ-ын удирдагч уулзалтын өмнө  "энэ бол маш том нэр хүнд, АНУ-ыг төлөөлж оролцох нь нэр төрийн хэрэг юм " юм гэжээ.
Ноён Трамп ба тэргүүн хатагтай Мелани Трамп нарыг  АНУ, Японы далбааг мандуулсан олон түмэн угтаж, хүндэт харуултай мэндчиллээ.
 АНУ-ын ерөнхийлөгч хааны ордон руу орохоосоо өмнө эзэн хааныг хүндэтгэн бага зэрэг толгой бөхийлгөсөн гэж хэллээ гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Ноён Трамп, хатагтай Трамп нар эзэн хааны ордонд оройн зоог барих ёслолд орно.
Ноён Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар даваа гарагт Акасака ордонд уулзаж, Хойд Солонгостой хийх  худалдаа, харилцааны талаар ярилцлаа.
АНУ-тай харилцах нь Японы хувьд стратегийн ач холбогдолтой бөгөөд одоогоор хоёр улс  худалдааны хэлэлцээр дээр ажиллаж байна.
Трамп, Абэ хоёр гольфийн найзууд бөгөөд өнгөрсөн ням гарагт гольф тоглож, сумогийн тэмцээн хамт үзсэн.
Ноён Абэ Токиогийн өмнө зүгт байрлах Mobara Country Club гольфын талбайд авахуулсан зургаа твиттер хуудсандаа жиргэжээ.

Шууд: Японы Эзэн хааныг сэнтийд залах ёслол эхэллээ


Сэтгэгдэл бичих