![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Дэлхийн армийн спортын хамгийн том үйл явдал болох 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Армийн спортын VII наадам БНХАУ-ын Хөх мөрний эрэг дэх Ухань хотноо болж байгаа билээ. Дэлхийн 140 гаруй улсын армийн шилдгүүд өрсөлддөг уг тэмцээнд Монгол Улсаас оролцож буй баг тамирчид эхний өдөр 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар сонор мялаалаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Э.Ариунболд БНАСАУ, Бразил, Тунисын бөхчүүдийг буулган авснаар хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинтай барилдсан. Тэрбээр эл барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчныг ялж хүрэл медалийн эзэн болжээ.
Харин 66 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрхэмбаярын хувьд эхний 2 өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан ч Узбекстаны бөхөд хожигдож торгуулийн барилдаан хийсэн. Гэхдээ хариуцлагатай энэ барилдаанд Б.Эрхэмбаяр 3 барилдаан хийсэн бөгөөд өрсөлдөгчдөө цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл бичих