Тарваганы түүхий мах нийслэлд оруулахыг завдав

Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу явуулж буй уг шалгалтаар тарваганы 8 ширхэг боловсруулаагүй махыг  хот хоорондын зорчигч тээврийн автобусаар  нийслэл рүү оруулахыг завдсан хэрэг гарчээ.

Уг хэргийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 мянган төгрөгийн торгууль, 2 сая 720 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьж  зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Тарваганы махыг Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор оруулах гэж байхад нь илрүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих