Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна

Их Британийн олон хүүхэдтэй ээж хорин хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр хүлээж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.

44 настай энэ эмэгтэй 11 охин, арван хүүгийн эх гэдгийг дурдаж байна.

Тэр бие шалтгаантай болоод одоо 15 долоо хоног болж байгаа ажээ. Би хүүгээ төрүүлмээр байна гэж  британи эмэгтэй хэлсэн байна.

Рэдфорд  дахин хүүхэд төрүүлэхгүй гэж 2018 онд хэлж байсныг агентлаг  бас тэмдэглэжээ.

Энэтхэгийн Кот хотын нэг оршин суугч эмэгтэй 75 настайдаа анхны хүүхдээ төрүүлснийг үүнээс өмнө мэдээлж байсан билээ.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих