Цасанд боогдсон хүмүүсийг аварчээ

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн нутагт орших “Үүрэг” нуурын ойролцоо дөрвөн автомашинтай хүмүүс цасанд боогдсон тухай дуудлагыг аравдугаар сарын 21-ний үдшийн 21:00 цагт хүлээн авчээ. 
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 автомашинтай 21:35 цагт дуудлагын дагуу замд гарч, 100 км замыг туулан 04:00 цагт очин, Бөхмөрөн сумаас Улаангом сумын чиглэлд нийтдээ 19 жолооч, зорчигчтой “Стана”, Тоёота Ланд Круйзер-200 болон Тоёота Приүс-20 загварын хоёр автомашиныг татаж гаргажээ.
 
Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т/ иргэн Т /38 настай, эрэгтэй/, Б /37 настай, эмэгтэй/ “Ниссан атлас” загварын автомашинтай цасан шуурганд замаа алдаж, замын хажуу руу орсон тухай дуудлагыг аравдугаар сарын 21-ний 21:20 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 70 км замыг туулан 23:00 цагт очин ажиллаж, автомашиныг татан гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od - 182.160.36.1262019-10-22 20:25:19

Anhaaruulsaar baital uliigee hiij ybdag bnaa. Boon zardal chi4egdel boloh ym. Mori unasan tolgoigui humuus