Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг өнөөдөр шүүнэ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.10.22/ болно. Тодруулбал,  Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүх юм. Шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэдэнд оноосон зүйчлэлээр 20 гаруй жилийн ял авч магадгүй байгаа. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй энэ хэргийн талаар хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө "Албажаагүй, ярианы төвшинд байсан зүйл. Харин ч Г.Доржзодов энэ схемийг зохиочихоод гэb буруутай эсэхээ шүүлгэхгүй байгаа нь шударга бус. Энэ асуудлыг А.Ганбаатар бид хоёроос гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар бүгд мэдэж байсан гэж тодотгоод буй. Үүгээр бол энэ хэрэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболдоос гадна МАН-ын хэд, хэдэн хүн чирэгдэж холбогдож мэдэхээр буй. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйгийн өгөх мэдүүлэг тайлбараас олон зүйл шалтгаалах болж байгаа.

Мөн шүүх хурал товлогдсонтой холбоотойгоор хэвлэлүүд "60 тэрбумтай холбоотой баримт Ерөнхийлөгчийн гарт орсон" гэдэг мэдээллийг ч цацаад байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 64.119.18.632019-10-22 10:04:38

Ми.Энхболдын дуу мөн л байна лээ. Асуудаггүй юм уу. Эсвэл тохирчихсон юм уу.