Хээгүй, гүндүүгүй анхны Ерөнхийлөгчийнхөө алдааг бүү давтаачээ

  Монгол Улс түүхэндээ анх удаа Пунсалмаагийн Очирбат гэж Ерөнхийлөгчтэй болж түүнийг Ерөнхийлөгчийн суудлаасаа буухад нь монголын ард түмний хөрөнгөөр хуримын ордны дэргэд 2 давхар байшин барьж бэлэглэсэн.  Ерөнхийлөгчийг ордондоо заларсных нь дараахан миний бие тэр хавиар явж байхдаа хашаандаа алхаж явсан П.Очирбат гуайг хараад жигтэйхэн баярлан хөөрч тааралдсан хүн бүрт сониучирхан ярьж явлаа. Энэ бол түүх юм. Удаагүй анхны Ерөнхийлөгч маань газраа ,монголын ард түмний бэлэглэсэн байшингаа  авдар авдар зоосоор арилжаад тэр нэгэн явдал, түүх дууссан. Хээгүй гүндүүгүй анхны Ерөнхийлөгч маань хэр баргийн юмаар дутаагүй байлтай ч хэдэн арван жилийн туршид түүх болон үлдэж, музей болон  дуурсагдах мөн чанарыг нь үгүй хийж орхисон доо..

Тэгвэл саяхнаас Байгалийн түүхийн музей, Драмын театр зэрэг соёл, урлагийн үнэт өв болсон барилгуудыг бас л нурааж оронд нь шинэ барилга сүндэрлүүлнэ гэнэ.

Улстөрчид бушуухан буулгачихъя гэж харин мэргэжлийн байгууллагууд, архитекторууд эсэргүүцэж байна.

    Монгол Улс түүхэндээ дурсагдах юмтай үлдмээр байна. Мянганы хүн Чингис хааны  үлдээсэн бидний нүдэнд харагдах өв байдаг билүү. Харин саяхан өндөр гэгээн Занабазарын 1500-аад оны үед бүтээн байгуулсан Сарьдагийн хийдийн туурийг археологчид илрүүлэн 1000 гаруй шавар бурхан болон түүхийн үнэт олдворууд олсноо дэлгэн үзүүлж байна.

1173 онд Италид баригдсан Пизагийн цамхаг гэж аугаа байгууламж  87500 оршин суугчидтай жижиг хотыг аялагч, жуулчидаар татаж үндсэндээ тэр хотыг тэжээж байна.  Хазайсан Пизагийн цамхагийг харах гэж жилд хэдэн мянган жуулчид, сонирхогчид очдог гэдэг.

Италид баригдсан Пизагийн цамхаг зурган илэрцүүд

ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Өмнөд Солонгосын Янсун тосгоны оршин суугч, иргэд нь хүртэл үзмэр болчихсон байдаг. Янсун тосгоныг сонирхож явахад тэр тосгонд угсаа гарлаа хадгалан язгууртан маягаар амьдардаг хүмүүс ч байна.  Солонгос үндэсний хувцасаа өмсөн тэд гудамжаар алхах нь хүртэл ноёд, түшмэд шиг ихэмсэг байсан.

 Герман, Франц, Унгар, Польш гээд Европын орнуудын хэдэн зуун жилийн түүхтэй байшин барилгууд, сүнстэй гэж яригддаг шилтгээнүүдийг буулгах нураах тухай хэн ч яриагүй л байна. Оросын “Большой театр”-ыг манай урлаг соёлынхон болон зорчсон хүмүүс бүгдээрээ л мэднэ.  Сонгодог дүр төрхөө хадгалсан тэр театрт ороход ямархуу уур амьсгал, гэгээн мэдрэмж, сэтгэгдэл төрдөг билээ. “Эрдэнэ нуусан гар” гэж алдартай кино хийсэн Азербейжаны хотын бяцхан гудамж хүртэл алдаршиж, жуулчдыг татаж яг тэнд нь ресторан, кафе хүртэл байгуулсан байна.  Аливаа юм хуучин байх тусмаа улам үнэ цэнээ хадгалсаар байдаг.

Энэ мэтчилэн дэлхийн түүх, соёлын дурсгал болсон байшин барилгыг тоочоод баршгүй. Гэтэл манайхан бүтээх биш сөнөөхдөө гарамгай юм. Сүүлийн үед байгуулагдсан Зүүн өмнөд Азийн шилэн хийцтэй байшингуудтай шинэхэн хот хаа сайгүй л байна. Гэсэн хирнээ тэд харин ч хиймлээр хуучны гэх зүйлсийг байгуулж, үзүүлэх юмтай болох гэж ядаж байна.  

Тиймээс бид түүхэнд дурсагдах  дурсгалуудаа  устгаж шинээр байгуулах гэж адгаж суухын оронд сэргээн засварлаж, тордоод түүх дурсгалыг нь хадгалмаар байна. Сүм, хийд болон эртний барилгын сэргээн засварлагч гэж нандин мэргэжил байдаг ч манайд бэлтгэдэггүй. Чойжин ламын сүм музейг 2005 онд Хятадын тусламжаар сэргээн засварлуулсан ч барилгын компани нь цоо шинээр барьчихсан мэт гял цал тодоор будчихсан байлаа. Сэргээн засварлагч гэдэг мэргэжилтэн бол түүхийн дурсгалыг тэр чигээр нь хадгалж хуучны өнгө төрхийг нь хэвээр үлдээдэг.

Түүхэнд дурсагдаж, ирээдүй хойч үедээ үлдээх  зүйлүүдээ устгаж, түйвээж ирээдүйдээ битгий гай болоочээ улстөрчидөө.  Хээгүй гүндүүгүй анхны Ерөнхийлөгчийнхөө алдааг давтмааргүй байна.


Д.Ренчин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mnbvc - 193.80.238.632019-10-22 20:38:46

hoorond n jishej bolohgui barilguud

Зочин - 66.181.185.362019-10-22 13:26:18

Ямар ч байсан ард түмний бэлэгдэл болсон байраа мөнгөөр дутагдсан биш аваад үлдэж болно доо, энэ хүний үйлдэл бас бусад завшигчдад үлгэр дууриалал болсон байх. Социализмын үеийн бусад удирдагчидтай харьцуулахад шунал ихтэй, бас хуучин гадаадын ЭСЯ байсан бүхэл бүтэн том байшинг авчихсан, хөдөө бас баахан газар аваад хятадуудад зарчихсан гэж хүмүүс ярвдаг юм билээ. Энэ хүн л энэ их газрын наймаа луйврын эхийг тавьсан

Зочин - 202.55.188.822019-10-22 10:03:32

Ертөнцийг хардаг жижигхээн умгар цонхоо бусдад бүү гайхуулаач. Өөрийг чинь мунхаг болгож харагдуулна. Энэ бол ердөө Ренчин гэх хувь хүний үзэл. Манайд Пизагийн цамхаг эсвэл тэр Солонгосын умгар тосгонтой дүйхүйц үнэ цэнэтэй урлагийн бүтээл, архитектурын хийц байхгүй. Мөрөө мөөмөө унжуулаад, хөлийнхөө хэрээр хөлөө жийгээд явахаас өөр зүйл үгүй. Эхлээд хөгж. Дараа нь бусдад үзүүлэх юмаа гайхуул. Солонгосын жишээг ярихад энэн шиг жижигхэн тосгон биш хуучирч нэвширсэн бүхнээсээ Америкийн тусламжтайгаар шийдвэртэй салж хөгжилд тэмүүлсэний дүнд өнөөгийн байдалдаа хүрсэн юм. Очирбатын жишээ бол үүний л нэг тохиолдол. Нэг муу жижигхэн ямбий байшин хотын төвийг гутааж байхаар тэнд тэнгэр баганадсан хотын чимэг барилга сүндэрлэг. Тиймээ энэ зөв л байна шүү дээ. Анхны ерөнхийлөгч байгаа оножээ. Бид сонголт хийхдээ ч алдаагүй байна. Юмыг битгий өөрийн явцуу өнцгөөсөө харж бай. Булан тойрохыг ядаж оролд. Тэгвэл үзэл бодолд чинь гэгээ ордоггүй юм гэхэд салхи савир орох ч юм билүү.

Damdin - 202.179.24.2132019-10-22 08:49:29

Manau hotod tsoohon tuuh soyoliin gazruud bdag shune gazar ochood shune buteen bguulgltuudaa huuchuh heregtei

mongolchuud - 103.26.195.562019-10-22 07:56:04

mongolchuud ustgahda garamgai buteehdee muu. ugasaa nuudelchin

mongolchuud - 103.26.195.562019-10-22 07:56:04

mongolchuud ustgahda garamgai buteehdee muu. ugasaa nuudelchin

Tsogtoo - 66.181.161.182019-10-22 07:55:40

Tolgoi hooson bn.Gyl tsal shine ymaar nudee hujirlajiina.Mongonii asar ih shunal bn oor yu gehev

Хайран - 64.119.16.2062019-10-22 07:51:17

Аливаа юмны үнэ цэнэ юунд байдгийг мэдэх болоогүй дээ