Байгалийн түүхийн музейг нураах тендерийг түдгэлзүүллээ

Засгийн газрын “Нийслэлийн соёлын өвийг нураах” 280, 281 дүгээр тогтоолыг хүчингүй болгох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Тодруулбал, Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлээр үүссэн тус шүүх хурлаар Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл түр түдгэлзүүлэв.

Мөн тус музейг нураах ажлын гэрээг түдгэлзүүлж, шинжээч томилжээ. Шүүх хуралд БСШУСЯ-ны төлөөлөл болон Засгийн газар, Байгалийн түүхийн музейн удирдлагаас гурван хариуцагч оролцсон байна. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нэгдэн шүүх хуралд оролцсон байна.

Сэтгэгдэл бичих