Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Улсын гуравдугаар төв эмнэлэг анх удаа хавдар, эрт үeийн тархины бүх төрлийн эмгэг гэх мэт олон төрлийн өвчнийг эрт илрүүлдэг MRI аппараттай боллоо. Уг аппаратыг 12.00 цагт хүлээж авна.
  2. Төрийн албаны Ерөнхий шалгалтыг улс орон даяар зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Ерөнхий шалгалттай холбоотой цаг үеийн асуудлаар 11.00 цагаас Засгийн газрын XI байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  3. “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартад нийцүүлэн сэргээн ажиллуулах Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн нээлт 10.00 цагт НЭМҮТ-ийн байранд болно.
  4. 11.00 цагаас "МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ" сэдэвт Бодлогын судалгааны тайлан, эрдэм шинжилгээний хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
  5. 11.30 цагт ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим" /НЦУГ-ын 108 тоот/-д ЦЕГ, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлаас "Шахмал түлш"-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл бичих