"Элэгний" М.Шагдарсүрэн эмч бурхны оронд оджээ

      Монгол улсын хүний гавъяат эмч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Маналжавын Шагдарсүрэн өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 20-нд таалал төгсжээ. Энэ эрхэм хүнийг монголчууд ""Элэгний" хэмээх тодотголоор нь илүү сайн мэддэг билээ.

Тэрбээр Анагаах ухааны их сургууль, Япон улсын Токио Икашишка Их сургууль, Монгол улсын их сургуулийн Күнзийн институтийг төгссөн, орос, япон, хятад, англи хэлийг төгс эзэмшсэн, Монголын тэргүүлэх эмчийн нэг байлаа.  М.Шагдарсүрэн зөвхөн алтан гартай эмч төдийгүй нэртэй соён гэгээрүүлэгч байсныг түүний орчуулж туурвьсан олон бүтээл нь гэрчилнэ.

Элэг цөс, дүрс оношлогооны зөвлөх эмч тэрбээр элэгний хорт хавдрын судас бөглөх эмчилгээ, элэгний циррозын зарим хүндрэлийн үед судас бөглөх эмчилгээ, радиологийн оношлогооны зарим асуудал, зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографи болон анагаах ухаан, хятад хэл, гүн ухааны талаарх олон арван бүтээлийг туурвисан нэрт эрдэмтэн байсан юм.

М.Шагдарсүрэн нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, Клиникийн 3-р эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт эмч, эрхлэгч, дүрс оношийн эмч, Анагаах ухааны их сургуульд багш, “Шагдарсүрэн” эмнэлгийн захирлаар тус тус ажиллаж байлаа.

Эх сурвалж:  Livetv.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ZOCHIN - 202.179.24.2132019-10-21 20:01:33

UM MANI BAD MI HUM