Хагас километр шахуу бага гараг Дэлхийд ойртож ирнэ

400 метрээс илүү урттай бага гараг аравдугаар сарын 26-нд Дэлхийд ойртож ирнэ гэж НАСА-гийн дэлхийн орчмын биетүүдийг судлах төвөөс мэдээлжээ.
 
НАСА-гийн мэдээлснээр, 162082 (1998 HL1) гэдэг биет аравдугаар сарын 26-нд (УБ-ын цагаар шөнийн 01 цаг 21 минутад – ред.,) Дэлхийд ойртож ирэхээр байна.
Энэ бага гараг Дэлхийд аюул учруулахгүй ажээ. Түүний таяг тойрог зам нь 0,04 одон орны нэгжтэй тэнцүү аж (1 одон орны нэгж гэдэг нь Дэлхий, Нар хоёрын хоорондох зайтай тэнцүү юм). Харин 0,04  гэдэг нь Сар хүртлэх 16 зайтай тэнцэнэ.
Энэ бага гарагийг 1998 оны дөрөвдүгээр сарын 18-нд нээсэн бөгөөд “Аполлонуудын”  бүлэгт багтдаг байна. Бага гарагууд нь хэмжээгээрээ бусад гарагаас үлэмж бага бөгөөд өөрийн гэсэн агаар мандалгүй юм.
Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.382019-10-22 19:30:09

Битгий ийм дураараа байгаач. Тэнэг мунхагаа битгий бусдад хөөрлөхөөч. Монголчууд дэлхийн шинжлэх ухааны нэр томъёог мугуйдлан орчуулах болоогүй. Тэгэж бусдыг ч өөрсдийгөө ч гутаах хэрэггүй. Дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан цөөхөн монгол эрдэмтэн бий. Гэхдээ одон орны судалгаанд бид дүн бад сууж байна. Иймээс мөрөөрөө мөөмөө унжуулцгаая. Дэмий ихээр донгосолгүй бага гариг биш астеройд, таяг тойруу биш орбит гэж тогтоож авцгаа хөлдүү толгойтууд аа.