Ж.Мөнхбат гишүүн маркетингээсээ зохиолчидтойгоо хуваалцъя

УИХ-ын эрхэм гишүүн Ж.Мөнхбат Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болж бухимдалтай байна. Тайлбарлаад байхад намайг оролдоод байх юм гэж гомдолтой ярьж байна. Тэрбээр ХОМ-доо 1 тэрбум 53 сая төгрөгийн нийт орлоготой гэж тусгасан. Хэд хэдэн тоглолт хийж, кино зохиол бичсэн орлого нь түүний хувийн төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг гэдэг. Тэгэхээр манай зохиолч, яруу найрагч нар гишүүнээсээ ном, бүтээлээ борлуулах талаар суралцаж, маркетингийн хичээл заалгамаар юм байна. Хэрвээ зохиолчдоос хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг бол хир үзүүлэлт гарах бол доо. Түүний нийт орлого: 1 тэрбум 53 сая төгрөг Гэр бүлийн гишүүдийн орлого: 00 Нийтийн орон сууц: 2 Авто зогсоол: 2 Машин: Toyota,Land Cruiser 200- 1 Мал аж ахуй: Үхэр-48, Хурдан удмын адуу-35 Газар: Эзэмших, 0.07га-1 Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 115 сая төгрөг Зээл: 368 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Арай л их амжилттай ажиллаад бна уу даа - 122.201.31.372019-10-21 19:28:19

Иргэн

Зочин - 66.249.82.1902019-10-21 16:51:19

Нийгмийн идэвх сайтай сайхан шаадаг байхад л болоод явчихна, тийм ээ, Мѳнхбат аа? Суганы үнэр тэсэх чадвар чухал. Гэхдээ ямар ч хүн авилгачин болохын тулд бѳгсѳѳ харж нүүж сурах хэрэгтэй. Энэ байдал Мѳнхбатыг ч тойроогүй. Мань шаалтуур одоо тун хүнд байдалд байгаа. Одоо 2 зам бий нь 1-рт улс тѳрийн дэвжээнээс буух 2-рт мѳнѳѳхѳн шѳргѳѳж байсан хѳлдүү толгойт Хүрэлсүхдээ 75-аар бууж цавинд нь шургах. За даа дундаж монгол хүн 2-дох замыг л сонгодог юм даа.

Уншигч - 119.40.98.1622019-10-21 15:18:47

Манайд үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхэлдэггүй хүн ийм хэмжээний орлого олох нөхцөл байна уу, адил үйл ажиллагаа эрхэлж буй зохиолчид бас иймэрхүү хэмжээний орлого олдог болов уу гэдгийг шалгах амархан л баймаар юм

mongol - 202.179.24.2132019-10-21 11:32:49

zaa hicheel zaalugyaaa bagshaaraaa