Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 02, Лхагва
Дэлхийг “найрах” гэсэн ойлголт байхгүй ээ Ё.Отгонбаяр элчин сайдаа

Дэлхийг “найрах” гэсэн ойлголт байхгүй ээ Ё.Отгонбаяр элчин сайдаа

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2019-10-21 10:50:00

Монгол Улс саарал жагсаалтад орчлоо. ФАТФ-ын саарал жагсаалтад оруулахгүйн тулд “үхтлээ ажиллаж байгаа ч барахгүй байна” гэдгээ АНУ-д монголыг төлөөлөн суугаа элчин сайд Ё.Отгонбаяр твитертээ жиргэсэн. Жагсаалтад багтчихгүйн тулд элчин сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй хэсэг нөхдүүд Парис хавиар, Улаабаатарт УИХ-ын дарга Г.Занданшатар хүчин зүтгэл гаргаж хөөцөлджээ. Эрхэм спикер монголд суугаа олон улсын байгууллагынхныг хүлээн авч уулзаж, монгол маягаар бол “найрах”, лоббидох арга хэрэглэсэн бололтой юм.
Үнэндээ бол монгол маягийн найраа монголдоо л гэхээс дэлхийг найрах гэсэн ойлголт байхгүй. Ул суурьтай судалгаа, шинжилгээ, тооцоолол, дүгнэлт дээр үндэслэж ажлаа хийдэг байгууллагыг  “үхтлээ” найрах гээд ч үнэндээ арга байхгүй. Бодит байдлын эсрэг бид тэмцээд ч нэмэргүй бус уу.
Монгол Улсынхаа төлөө үхтлээ ажиллаж байгаа Ё.Отгонбаяр тэргүүтнүүдийг хөөрхийлөн өрөвдмөөр ч  үнэндээ бодит байдлын эсрэг үхээд ч яалтай билээ. Иймэрхүү бохир монгол аргаа больцгооё.
Одоо харин буруутнуудтай хариуцлага тооцож, бодит байдлаар ажлаа хийцгээе. Дэлхийг найрах гээд нэмэргүй ээ.
Тэгснээс дэлхийн анхаарлын төвд, олон улс орны нүдэн дээр ил байгаа ФАТФ-ыг хэн гэж эрхэм тэргүүлдэг талаар товч танилцаж авсан нь дээр биз дээ.

ФАТФ-ын ерөнхийлөгч Сяньмин Лю гэж хэн бэ?

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2019-10-21 10:50:00

Сэтгэгдэл бичих