NASA Сар, Ангараг гарагт өмсөх шинэ өмсгөл танилцуулав

НАСА (америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар) шинэ хоёр өмсгөл танилцуулжээ. Дараачийн үеийн энэ өмсгөлүүд нь  “Артемида” хөтөлбөрт (америкчууд Саранд дахин очих) зориулагдсаныг НАСА-гийн албан ёсны сайтад  мэдээлсэн байна.

 


Уг  хөтөлбөр нь цаашид Ангараг гарагийг судлах үндэс суурийг тавих ёстой юм.

Америкийн сансрын нисэгчид 2024 онд Саранд очиж, тэнд дэлгэрэнгүй судалгаа хийхээр төлөвлөж байгаа ажээ.  Тухайлбал, Дэлхийн дагуулын Өмнөд туйлыг судлах юм байна. Сар руу эрэгтэй, эмэгтэй хүн илгээх гэж байгааг  бас дурджээ.