"Саарал жагсаалт"-ын хажуугаар сайхан мэдээ унших уу?

    Энэ долоо хоногийн сайхан мэдээг “Сайжруулсан шахмал түлшинд угаартсан гэх дуудлага эрс буурчээ”гэсэн мэдээгээр эхэлж байна.

Ингээд дараагийн сайхан мэдээ нь  Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.

Уран бүтээлч бүсгүйчүүд маань сайхан мэдээ нэгээр нэмлээ. Тодруулбал: Жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар "Хувьсгал" продакшнаас өрх тусгаарлаж, "Аримун" продакшн байгуулсан билээ. Хоёр Ганаа шинэ продакшныхаа анхны уран бүтээлээр "Халуун зүрх" уран сайхны киног үзэгч олны хүртээл болгосон.

  Тэгвэл хоёр жүжигчин киноныхоо орлогоос Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгчийг хандивласан вм "Халуун зүрх" уран сайхны киног бүтээхэд Хавдар судлалын үндэсний төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, зөвлөгөө зөвлөмжийг өгч байсан аж.

Энэ сайхан мэдээний араас Нийслэлийн Амгалан амаржих газрын эх баригч, эмч нар энэ сарын 7-нд УГТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд болон мэдээгүйжүүлэлтийн эмч нарын багтай хамтран тархины хорт хавдартай эхийг кесарево мэс заслаар эсэн мэнд амаржуулсан байна. Үнэхээр сайхан мэдээ байгаа биз.

Дараагийн мэдээ нь Өрх толгойлсон нэг ээж өргөө цагаан гэртэй болсон юм. Тодруулбал:  Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн   энхийг сахиулагчид өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадам нарт таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн юм.

Долоо хоног болгон медалийн хур буулгаж, сайхан мэдээг маань чимдэг спортын салбарынхандаа талархлаа. Энэ удаад АНЭУ-ын Фужейра хотод Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн боксын тэмцээнд майна тамирчид амжилттай оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ. Охидын 57 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ түрүүлж, Азийн тивийн өсвөрийн аварга болсон Монголын анхны эмэгтэй боксчин болжээ. Т.Номин-Эрдэнэ нь “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм.

Мөн манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) оролцож байгаагаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.

Орон нутагт сайхан үйл явдлууд тасарсангүй. Үүний нэг нь  Мод тарих үндэсний өдрөөр "Ногоон паспорт-ногоон-төгөл" цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 550 гаруй мод нэмж тарьжээ.

Тус төглийг Улиастай сумын Богдын гол багийн нутагт нийт 3.5 га талбайд байгуулсан бөгөөд өнгөрсөн хавар 560 гаруй мод тарьжээ. 

Ингээд өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудыг түүвэрлэн хүргэлээ. Харин өнөөдөр буюу 10-р сарын 19-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Та бүхэн амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэхийг хүсвэл цэцэрлэгт хүрээлэнг зориорой.

Сайхан бүхэн түүчээлж байх болтугай. www.Bataar.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Kkk iim - 203.91.115.522019-10-19 15:54:42

Huurhun shde

Сэтгүүлчид баярлалаа - 202.21.108.1972019-10-19 12:59:38

Саар олон муу мэдээний хажуугаар сайхан мэдээ дуулгаж байгаа та бүгдэд баярлалаа

иргэн - 202.131.242.2542019-10-19 12:39:28

сайн сайхан бүхэн дэлгэрч улс орон хүн зон маань амар амгалан эрүүл энх байх нь иргэн бидний жаргал билээ хэвлэл мэдээлэл нь саараасаа илүү сайхан мэдээг үргэлж түүчэээлэн түгээн нь сайн үйл билээ. та бүхэнд амжилт

odoo - 66.181.161.1122019-10-19 12:11:47

Odoo saihan amidarmaar bn.Dandaa ireeduid saihan blno gej uls torchid yridag

surchig - 202.179.25.2042019-10-19 11:13:42

Horvoo delhii uujim hiih sain zuil ih bn