Хараагдсан кимоно 100 мянган хүний амийг авч оджээ

    Хараал хүрсэн хувцас,түүнээс шалтгаалж эзэнд нь янз бүрийн хохирол учирсан тохиолдол цөөнгүй бий.Гэхдээ 17-р зууны үед нэгэн кимоногийн тарьсан шиг дуулиантай хэрэг,маш их гарз хохирол учруулсан тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй юм.Тэрхүү япон үндэсний хувцсыг гурван бүсгүй дараалан эзэмшиж байсан ба хэн нь ч өмсөж үзээгүй гэнэ.Нэгэн ламын хэлсэнчлэн гурван бүсгүй хараалгасан уг кимонод хорлогдож нас барсан аж.Тиймээс мөнөөх кимоног шатааж устгахаар болжээ.Ингээд ламын хэлснээр 1657 оны 2-р сард кимоног шатаахад гэнэт их хуй салхи дэгдэж,хөөрөгдсөн гал хажуугийн байшинд авалцах нь тэр.Гал цааш авалцсаар унтрааж хүчрэмгүй их түймэр болж,Токиогийн байшин барилгын дөрөвний нэгийг үнс нурам болгоод зогсохгүй 100 мянга гаруй хүний амийг авч одсон билээ

Сэтгэгдэл бичих