Тайвань, Монголын Технологийн их сургуулиуд хамтын ажиллагаагаа зузаатгалаа

    Дэлхийн их сургуулийн захирлуудын форумын үеэр Тайвань, Монголын Технологийн их сургуулиуд хамтын ажиллагаагаа зузаатгалаа

    Тайванийн Үндэсний Технологийн Их Сургуулийн дэд захирал Лиү Дай Яанг нь Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зохион байгуулсан Дэлхийн Их сургуулиудын форумд оролцлоо. Форум 2019 оны аравдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болсон юм.

    Уг форумд Ази болон Европын 60 гаруй орны их сургуулийн захирал, дэд захирал болон сургуулийн захиргааны албаныхан оролцсон бөгөөд тогтвортой хөгжил дэвшлийн гол түлхүүр болох дээд боловсрол ба тэргүүлэх технологийн талаарх сэдвийг хэлэлцсэн.

    Тайванийн Үндэсний Технологийн их сургууль нь технологийг мэргэжлийн боловсролоо болгосон анхны дээд боловсролтой сургууль бөгөөд гадаад дотоодын жагсаалтаас харахад Тайванийн Үндэсний Технологийн их сургууль нь дотооддоо жагсаалтын эхэнд багтдаг. Бид нар энэхүү арга хэмжээнд уригдан дэлхийн орон орны томоохон их сургуулиудын захиргаатай Тайванийн дээд боловсролын хөгжлийн талаар туршлага хуваалцсандаа туйлын их баяртай байна хэмээн Лиү дэд захирал форумын үеэр хэлсэн.

    Үүнээс гадна одоогийн даяарчлагдсан цаг үед, боловсролын систем нь шилдэг боловсон хүчин бий болгохын тулд бие биетэйгээ хамтарч ажиллан, хуваалцдаг байх нь илүү зүйтэй байгааг Лиү онцоллоо. Тайванийн Үндэсний Технологийн их сургууль Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд ирээдүйд хоёр талуудын харилцаа, хамтын ажиллагаа илүү батжина гэдэгт найдаж байна.

Сэтгэгдэл бичих