Барселон хотод дахин эмх замбараагүй байдал үүсчээ

    Барселонд эмх замбараагүй байдал  үргэлжилж байна. Гадаа гудамж талбай дахь хогийн сав, сандал бүгд шатаж, өнөөдөр буюу баасан гарагийг бүх нийтийн ажил хаялтын өдөр хэмээн зарлажээ.

    Каталонид (Испанийн автономит муж) даваа гарагаас эсэргүүцлийн янз бүрийн ажиллагаа болж байгаа юм.  Испанийн дээд шүүх  2017 онд тусгаар тогтнолын тухай, нийт ард түмний санал хураалт зохион явуулахтай холбоотойгоор, Каталонийн улс төрчдийн талаар шийдвэр гаргасны дараа  ийм ажиллагаа эхэлжээ. Тодруулбал: Тэдэнд 13 жил хүртэл хугацаагаар хорих ял оноосон юм.  Мягмар, лхагва гарагт жагсаал нь эмх замбараагүй явдал болж хувирсан байна.

    Гудамжинд хэт барууныхан болон фашизмыг эсэргүүцэгчдийн аль аль нь  цагдаа нартай мөргөлдөж байна. Хаа сайгүй гал гарч, гал сөнөөгчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Залуус төмөр цохиур, хадаас бүхий модон саваа барьжээ.

Бүх нийтийн ажил хаялт болж буй учраас, нийтийн тээврийн хэрэгсэл ч мөн явахгүй байж болохыг хэвлэлд мэдээлж байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих