Террорын ажиллагаа үйлдэж, нисэх онгоц хулгайлах гэж байсан этгээдийг баривчилжээ

    Францад 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийнх шиг  халдлага маягийн террорын ажиллагаа үйлдэх гэж байсан нэг  эрэгтэйг саатуулсан байна. Францын ДХЯ-ны тэргүүн Кристоф Кастанерын хэлснийг иш татан “France Info” радиостанц ингэж мэдээлжээ.

    Сэжигтэн нь эндхийн 30 настай оршин суугч  гэнэ. Түүнийг өнгөрсөн сард саатуулсан байна.  Тэрээр ”есдүгээр сарын 11-ний хэрэг явдлыг дэмжин сайшааж, нисэх онгоц хулгайлах бодолтой байжээ”  гэж Кастанер хэлсэн байна.

    Энэхүү  баривчилгаа нь 2013 оноос хойш Францад  сэргийлсэн 60 дахь террорын ажиллагаа болжээ.

    18 жилийн өмнө террористууд зорчигч тээврийн хоёр нисэх онгоц хулгайлан, Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхаг-байшинг мөргүүлсэн билээ. Мөн нэг нисэх онгоц Пентагоны байшинг мөргөж, харин дөрөв дэх нь Пенсильвани муж улсад сүйрсэн юм. Тэгэхэд, гурван мянга орчим хүн амь үрэгдсэн юм.

Б.Атар

Сэтгэгдэл бичих