Шинээр барьж байгаа барилга байгууламжид хяналт хийлээ

    Дундговь аймгийн ГХБХБГ-аас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Хулд сумын 10 ортой эмнэлгийн барилга, Өлзийт сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлын явцад хяналт хийжээ.

    Хулд сумын 10 ортой эмнэлгийн барилгын ажлыг "Наран лист" ХХК гүйцэтгэж байгаа ба 1,084.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй.

    2019 оны 10 сарын 16-ны байдлаар тус баригын нэгдүгээр давхрын өрлөгийн ажил дууссан, цутгамал төмөр бетоны хэв хашмалын ажлыг гүйцэтгэж байгаа. Ажлын явц 30 хувьтай байгаа ажээ.

    Харин Өлзийт сумын Соёлын төвийн барилгын ажлыг "БҮҮХ" ХХК 1,261.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар үзэгчдийн заалны бетон багана арматурчлалын ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ба ажлын явц 40 хувьтай байгааг ГХБХБГ-аас мэдээллээ.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

555 - 202.126.88.1712019-10-18 06:16:24

10 huntei emneleg 1 terbum 84 say . huviin emneleg bsab bol 84 sayd l barih beihdaa . tenderee gej