Увс аймгийн Түргэн сум нэхий боловсруулах үйлдвэртэй боллоо

    2019 оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн Түргэн сумын хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо болох "Баян-Эрдэнэ рашаант хайрхан" хоршооны нэхий боловсруулах цехийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, хоршооны гишүүд өргөнөөр оролцлоо. Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, сумын Засаг дарга, хоршоотой гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Үнэгүйдээд байгаа нэхийг жилд 8000 ширхэгийг боловсруулах хүчин чадалтай энэхүү цех гаргасан бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой болжээ.

Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.Увс аймгийн ЗДТГазар-н зураг.

Сэтгэгдэл бичих