Д.Цогтбаатар: Монгол Улс "саарал жагсаалт"-д багтсан ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ

    Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага болох ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орох эрсдэлтэй байгаа талаар хэвлэлийнхэн мэдээлж байна.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Монгол Улс саарал жагсаалтад орсон ч гадаад харилцаа хэвийн үргэлжилнэ. Ард иргэд өрөнд орохгүй. Гэхдээ үр дүн нь гараагүй байна. Өнөөдөр гарна. Манайд зөвлөмж ирсэн. Монгол Улсын хийж байгаа алхмуудыг хүндэлж байгаа. Тэнд улс төрийн шийдвэр гаргадаггүй. Бодит шийдвэрийг гаргадаг байгууллага" гэх мэдээллийг өглөө. 

Дашрамд дуулгахад, ФАТФ-ын Ерөнхийлөгч Сянмин Лью хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын нэгтгэсэн мэдээллийг өнөөдөр /2019.10.17/ олон нийтэд дэлгэхээ мэдэгдсэн билээ. 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

од - 64.119.25.342019-10-17 21:26:10

улс иөрчдийн хүүхдүүдийг томилсоор яам чин самрагджээ хариуцлагаа хүлээж огцроод яваад өг