Олон нийтийн газар бие зассан цагдаагийн алба хаагчийг ажлаас нь халжээ

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

    Тэрбээр "2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн үед цагдаагийн алба хаагч олон нийтийн газар бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Бичлэг тархсан даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ХУД-ийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн.

    Алба хаагчийн гаргасан энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээсээ уучлалт хүсэж байна. Уг асуудалд албаны шалгалт явуулж алба хаагчийг ажлаас халж, зөрчлийн хэрэгт нь хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч байгаа. ЦЕГ-ын зүгээс дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллана.

    Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.131.225.1972019-10-17 18:28:03

Ahlah ahlagch bolhoor ih hurdan arga hemjee avchee te.Tom darga nar ni iim uildel gargasan bol yaj arga hemjee avah baisan bol gedeg ni sonirhol tataad bn.

Zochin - 150.129.140.602019-10-17 17:17:33

Bell