"Залууст ээлтэй үйлчилгээ" аян Нарантуул худалдааны төвд нээлтээ хийлээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, Нарантуул Олон Улсын худалдааны төв хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2019.10.17/ “Нарантуул” олон улсын худалдааны төвд зохион байгууллаа.

    Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нарантуул Олон Улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцов.

    “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой юм. Мөн энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгууллагууд бусдадаа түгээн дэлгэрүүлж, санаачилгатай ажиллахыг уриалж байгаагаараа онцлог болж байна.

    Тус аяны хүрээнд “Нарантуул” олон улсын худалдаан төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд үйлчлүүлэгчиддээ бэлэг барих, угтаж, үдэх соёл хэвшүүлэх, эерэг хандлагад уриалах гурван үйлчилгээ нэвтрүүлж чадсан хувь хүнийг шалгаруулан нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм.

    Олон Улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн салбар тэр дундаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга-10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.

72485940_524571808319216_2046819922503270400_n

    Энэ ажлын хүрээнд залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэхүү аяны нээлтийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан эхлүүлж байгаа нь онцлог юм. Учир нь та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж,  худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

    Иргэн бүрийн эерэг хандлага, эелдэг харилцаа нь эрүүл нийгмийг бүтээж, амжилтад хүрэх  үндэс болно. Цаашид үйлчилгээгээрээ манлайлан ажилласан хувь хүн, албан байгууллагыг урамшуулах, нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

72189067_2438298903115055_3378051242126213120_n

    Энэхүү арга хэмжээний үеэр залуучуудад зориулсан явуулын автобусны үйлчилгээгээр дамжуулан эрхзүй болон сэтгэлзүйн зөвлөгөө, нийгмийн даатгалын мэдээллийг худалдаа эрхлэгчид болон  худалдааны төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өгч ажиллалаа.

    Мөн Нарантуул Олон Улсын худалдааны төв дээр худалдаа эрхэлж найрсаг үйлчилгээг нэвтрүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж байгаа хоёр иргэнийг урамшуулан алдаршуулсан юм.

    Цаашид “Залууст ээлтэй үйлчилгээ аян”-ыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн томоохон худалдааны төвүүдэд болон жижиг худалдааны цэгүүдийг хамруулан тогтмол зохион  байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

72288416_2709563799108341_4242451541165867008_n

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

od - 202.21.117.194Уржигдар

naran tuulii naimaachdaas umnu turiin bolood eruul mendiin salbaruudad ajillaj bgaa humuusiig soyltio hariltsaand suragmaar bna shuu