УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус шүүх хурал энэ сарын 3-ны өдөр товлогдсон ч шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр С.Базарханд, улсын яллагчаар Н.Ням-Очир нар ажиллах бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр хохирогч Э.Амаржаргал, Ч.Наранзаяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Ариунбаяр нар оролцох юм.

Дашрамд, Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж байгаа юм.

Тус заалтад “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

 

Сэтгэгдэл бичих