“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Өнөөдөр болох үйл явдал

-“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар Дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг “Premium” зочид буудлын гурван давхарт хурлын танхимд болно. Утас: 99186496 (М.Мөнхгэрэл)

-Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Төрийн ордны “Чингис” танхимд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалт зохион байгуулна. Утас: 99007969

-“Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно.

09:30 цагт

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болно.

10:00 цагт

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "Махны үхрийн аж ахуйн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага" онол, үйлдвэрлэлийн бага хурал үргэлжилнэ. Утас: 99287297

10:30 цагт

Сүхбаатарын талбайд “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохион байгуулна. Утас: 86150069

11:00 цагт

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 88020633, 89890090

Сэтгэгдэл бичих