“Google” компани шинэ загварын гар утаснуудаа танилцууллаа

    “Google” компани шинэ загварын “Pixel 4", "Pixel 4XL” гар утаснуудаа танилцууллаа. Энэхүү загварууд нь өмнөх загвараасаа илүү том дэлгэцтэйгээс гадна нэмэлт камер болон хиймэл оюун ухаанд суурилсан дижитал туслах функцүүдтэй гэдгээрээ онцлог ажээ.
    Мөн хуруу таних мэдрэгчийн оронд нүүр таних системтэй болсон байна. Ер нь “Apple”, “Samsung”-ийн технологийг хослуулсан гэж хэлж болохоор байгаа ажээ. Хэдий тийм боловч гол давуу тал нь өрсөлдөгчдөөсөө илүү боловсронгуй хиймэл оюун ухаант туслахтай гэж тус компани мэдээллээ. Үнэ нь дэлгэцийн хэмжээнээсээ хамаараад 799-899 ам.долларын хооронд байгаа аж. Өөрөөр хэлбэл “iPhone 11”-ээс арай өндөр үнэтэй “iPhone Pro”-оос арай хямд үнээр байршуулахыг сонгожээ.

Сэтгэгдэл бичих