Доналд Трампын бага охин Тиффани

Доналд Трампын хамгийн бага охин Тиффани Трамп  саяхан 26 нас хүрчээ. Олон шар хэвлэл түүнийг эцэгтээ  мартагдсан  бүсгүй хэмээн бичдэг ч,  тийм биш аж.  Түүний нэр нэртэй брэнд биш ч,  энэ нь өөрийн гэсэн шалтгаантай. Бид бүсгүйн тухай 5 сонирхолтой баримт олж авсан юм. 

Тиффани гэдэг нэрийн учир

Тиффани Трамп  бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон жүжигчин Марли Майплз хоёрын охин юм. Тэд ердөө зургаан жил ханилан сууж, энэ хугацаанд төрсөн охин нь тэдний амьдралын хамгийн том үнэт зүйл болжээ.  Чухамхүү тиймээс  эцэг, эх нь мөнгөн чимэг зүүлт, үнэртэн үйлдввэрлэдэг дэлхийд нэртэй “Tiffany&Сo” компанийн нэрийг охиндоо өгсөн байна.

Загварын тавцанд гарсан нь 

Бүсгүй загварын салбарт өөрийгөө  нэг удаа сориод авчээ.  Их сургууль төгсгөж, социологчийн мэргэжилтэй болсны дараахан энэ явдал болсон байна. Тэр үед Нью-Йорк хотноо  Загварын долоо хоногийн ажил зохиогджээ. Тиффани  нэг нэрт дизайнчийн хар-хөх өнгийн хувцасыг  өмсөж үзүүлсэн байна. Түүнээс  хойш ерөнхийлөгчийн бага охин дахин ийм арга хэмжээнд оролцоогүй ажээ. 

Эцэг болон том эгчтэйгээ хэрхэн харьцдаг тухайд

Эцэг, эхийгээ салсны дараа Тиффани Калифорнид эхтэйгээ хамт үлдэхээр шийдэж, тиймээс түүнээс хойш тэр эцэгтэйгээ байнга шахуу уулзаж байгаагүй гэнэ. Эх нь охиноо сэтгүүлчид болон папарацци нарын нүднээс далдхан байлгахыг элдэвээр оролддог байж.  Дональд Трампыг ерөнхийлөгчид  нэр дэвшихээр шийдсэн тэр үеэс л илүү дотно харьцаж эхлэсэн байна. Бүсгүй эцгийнхээ  төлөө идэвхитэй ухуулга явуулж, эцэг нь түүнийг өдрөөс өдөрт улам сайхан харагдахыг шаарддаг байсан хэмээн тэр хүлээн зөвшөөрч байжээ. 

Тиффани өөрийн том эгч Иванкатай маш сайн харилцаатай байдаг байна. Тэд нийгмийн арга хэмжээнд байнга хамт оролцож, Инстаграм дахь өөрсдийн шүтэн бишрэгчдийг хамт татуулсан зургаараа баярлуулдаг аж.  Том эгч аль нэг арга хэмжээний үеэр ямар хувцас сонгоход үргэлж туслаж,  сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө  юуны тухай ярих санааг хэлж өгдөг гэж Тиффани нэг удаа ярьж байжээ. 

Инстаграмын нийгмийн сүлжээн дэх амьдрал

Тиффани нийгмийн амьдралд идэвхитэй оролцдоггүй ч,  Инстаграм дахь түүний хуудас өдөр бүр шинэ шинэ зураг, видео роликоор сэлбэгддэг байна. Өнөөдрийн байдлаар нэг сая гаруй хүн бүсгүйн амьдралыг ажигладаг ажээ. Бүсгүй яагаад ийм амжилтад хүрсэн нь тодорхой биш  ч,  нууц нь түүний алдартай овгонд байдаг болов уу.  Зөвхөн энэ шалтгаанаар түүний амьдрал ийм олон хүнд сонирхолтой байдаг байх. Тиффанийн өөрийн хуудсанд байршуулсан хамгийн сүүлчийн зураг нь  шинэ найз залуутайгаа хамт татуулсан зураг гэнэ.

Тэрбумтан найз залуу

Тиффани бүр 2018 оны  сүүлчээр нийгмийн сүлжээнд өөрийн хайр сэтгэлийн тухай бичсэн байдаг.  Нигери улсын  тэрбумтан Майкл Булос  найз залуу нь болжээ. Тэрээр  барилгын техник, түүнчилэн сэлбэг хэрэгсэл худалддаг компанийг өвлөн үлдсэн аж.  Тэр хоёр нэлээд баян айлын хүүхдүүд, тиймээс тэдний хайр сэтгэлийг “харилцан ашигтай” хэмээн хэлэх аргагүй, тэд бие биедээ үнэхээр хайртай гэнэ. Нэг удаа Тиффани хайртай залуугийнхаа тухай пост бичээд,  чухамхүү тэр маань  миний амьдралыг баяр хөөрөөр дүүргэж байдаг хэмээн хүлээн зөвшөөрч байжээ. Удахгүй бид хоёр залуугийн хуримлахыг харна хэмээнэ найдах л үлдэж байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Одноо - 202.179.27.312019-10-16 17:03:04

гоё юмаа....