Лу.Гантөмөр “Ху” Гантөмөр болжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу хэмээгддэг Гантөмөр сайдаасаа буусан цагаасаа боловсрол, газар тариалангийн бизнесийн салбарт хүч үзээд завгүй байна. Боловсролын сайд байсан гэсэндээ боловсролын бизнест хөл тавьж, олон улсын сургалттай “Глобаль” сургуулийг Дүнжингарав захын урд байгуулжээ. Сайд асаны сургууль өөрийн гэсэн тохилог байртай, багшлах боловсон хүчинтэй, аль хэдийн хөл дээрээ тогтож, төлбөрөөрөө ч толгой цохиж байна. Сургуулийнхаа хажуугаар Хэнтий аймгийн Орхон голын хөвөөнд Хунчир гэдэг ургамлыг нилээд их га газарт тариалж, түүнийг зарах бизнест хүчээ сорьж байна. Хунчир гэдэг ургамал нь Солонгосоор бол хүн орхоодойтой төстэй хүний эрүүл мэнд, дархлаанд сайн ургамал ч монголчууд төдийлөн хэрэглэж заншаагүй билээ. Лу. Гантөмөр хаа явсан газраа хунчираа сурталчилж, ам хуурайгүй магтсаар байгаагаас харахад Лу биш Ху Гантөмөр болжээ. Тэрбээр өөрийн бизнесийн түншийн хамт өндөр хөрөнгө оруулалтаар хунчираа боловсруулж, бүтээгдэхүүн хийх үйлдвэр оруулж ирэхээр бэлтгэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Хара - 202.9.43.1632019-10-15 16:15:36

Ху гэж худалч, хулгайч, хуурамч, хулхи, хударгагүй хуншгүйгийн аль нь вэ?

Ooo - 66.181.164.1752019-10-15 14:01:23

Ene nuhriig shalgza said baihda bolovsrolin salbarig samarch baahan mungu hiisen shslga

Ooo - 66.181.164.1752019-10-15 14:01:23

Ene nuhriig shalgza said baihda bolovsrolin salbarig samarch baahan mungu hiisen shslga

xexe - 202.126.89.832019-10-15 13:46:45

hehe neeree hunchir geed salahaa bsn bnle

xexe - 202.126.89.832019-10-15 13:46:45

hehe neeree hunchir geed salahaa bsn bnle