Хар салхины улмаас Японд настай эмэгтэй нисдэг тэрэгнээс унажээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы Иваки хотод аврагчид  тус орны нутагт   болсон “Хагибис” хар салхины аюулын бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байжээ. Энэ үеэр тэд тэтгэврийн эмээг  аврахаар оролджээ.  Гэвч түүнийг аварч чадалгүй нисдэг тэрэгнээс унасан харамсалтай хэрэг гарчээ. 

     Хүчтэй салхилж  байснаас болоод нисдэг тэрэг агаарт тэнцвэрээ олох нь хэцүү байсан бөгөөд эмэгтэй ч  дээшээ өргөх үед савлаж байжээ.  Түүнийг агаарын хөлгийн бүхээгт бараг оруулах тэр агшинд эмэгтэй 40 метрийн өндрөөс унасан байна. 

    Японы нутгийг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхи  сүүлийн жаран жилд болж байгаагүй хамгийн хүчтэй нь байжээ. 

    Б.Атар


Сэтгэгдэл бичих