Сум бүр 1000 гулууз мах бэлтгэн нийлүүлэх асуудлыг хөнджээ

    ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн 15 махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

    Өвөрхангай аймгийн “Дэлхийн хүнс ХХК, “Өв эко мийт” ХХК, “Дээжийн өргөө” ХХК, Баянхонгор аймгийн “Мах март” ХХК , Говь-Алтай аймгийн  “Алтайн сүрлэг нуруу” ХХК, “Хүрийн овоо” ХХК, “Натур наяд” ХХК мал нядалгааны цех, Ховд аймгийн "Жаргалант Шанд" ХХК, "Баруун Монгол интернейшнл" ХХК, "ИОВ" ХХК, Баян-Өлгийн аймгийн “Угур” ХХК, “Нөхөд” ХХК,  “Азат” ХХК, “Zerger” ХХК, “Жайдарман” мах нядалгааны цех, үйлдвэр шалгалтад хамрагдлаа.

    Ажлын хэсгээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг зах зээлд нийлүүлэхэд үйлдвэр, цехүүд онцгой анхаарах, малын гарал үүслийн бичиг баримтыг үндэслэн мал авч мах бэлтгэх, малыг тээвэрлэж тууварлах журмыг баримтлан ажиллах үүрэг чиглэл өгсөн юм.

    2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр өвс тэжээлийн бэлтгэл, отор нүүдлийг бүс нутагт хийх, мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх, нийслэлийн иргэдийн хэрэгцээнд сум бүр 1000 гулууз мах бэлтгэн нийлүүлэх, үлийн цагаан оготнын тархалтыг сааруулах тэмцэх, усан хангамжийн асуудлыг хөнджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 64.119.19.1882019-10-14 19:59:05

Хамгийн эхлээд хятадуудыг мах бөөнөөр .нь авч нөөцлөхийг хориглох хэрэгтэй .. Нөөцөлсөн тохиолдолд шууд хураан авч улсын орлого болгох хэрэгтэй