“Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуулах ажил эхэллээ

    “Шинэ хөдөө” төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн ажлын байр, орлогыг бодитоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажлын нэг нь Түлүүгийн даваа, Булган сумын 1-дүгээр багын зам дагуу худалдааны цэг байгуулах, түүнийг тойрсон орчны тохижолтыг бий болгох ажил юм.

    Улсын чанартай хэвтээ тэнхлэгийн авто замын гол сүлжээ болсон Булган аймгийн авто зам дамжин өнгөрөгчдийн хувьд ачаалал ихтэй, тэр дундаа Түлүүгийн даваа нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тус даваагаар зорчин өнгөрөгсдийн үдэлж амардаг гол цэг болдог. Үүнийг дагаад ойролцоох 3-4 сумдаас айраг цагаа, жимс жимсгэнэ гээд ХАА-н бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй, түүгээр амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд Түлүүгийн даваан дээр борлуулалт хийдэг бөгөөд авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс гарч буй эргүүл пост, цагдаагийнхан, мэргэжлийн хяналтынханд хөөгдөж туугдсан ч өнөөдрийг хүртэл халуунд халж хүйтэн салхи шуурганд хөлдчих шахан зогссоор ирсэн. Аялал жуулчлалын борлуулалт нэмэгддэг тул худалдаа хийхээр 40 гаруй айл өрх ирдэг боловч зогсох газаргүйгээс үргэлж маргаан дэгддэг дээр нь орон нутгийн тээврийн том тэрэгнүүд зогсох зай талбайгүй зэргээс хаана хаанаа асуудал үүсээд байсан юм аа.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, бүтээгдэхүүнээ борлуулж амьдралаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор стандартад нийцсэн, аюулгүй, зам багтаамж хангалттай худалдааны цэг байгуулах ажил “Шинэ хөдөө” төслийн хүрээнд тохижилтын ажил хийгдэхээр боллоо.

    Түлүүгийн давааны одоо ашиглагдаж байгаа 20 гаруй м.кв шороон талбайг замын хоёр тал руу тэгшилж сунган машины зогсоол, худалдаа үйлчилгээний цэг, био нойл, хогийн цэг зэрэг бүтээн босголтын ажлуудыг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүллээ.

    Төслийн хүрээнд нийт 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхний ээлжинд 2 газар ийнхүү худалдааны цэг байгуулагдах юм. Тус ажлын гүйцэтгэгчээр “Өлзий хутагын наран” ХХК шалгарсан  юм.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗӨВ ШИЙДЭЛ - 103.111.68.32019-10-15 07:41:24

САЙН БАЙНА. ИРГЭДДЭЭ ОЙР ИЙМ Л ТӨРИЙН ТҮШЭЭД МОНГОЛД ОЛОН БАЙГААСАЙ. ХИЙХ ХҮНД АРГА ОЛДДОГ ХИЙХГҮЙ ХҮНД ШАЛТАГ ОЛДДОГ ГЭДГИЙГ САНАЖ ЯВААРАЙ. БУЛГАНЧУУД БИД Ж. БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮНЭЭ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ

зочин - 122.201.24.332019-10-14 16:08:35

Мөнгө ,төсөл ,харахаар, ов,мэхтэй ,нөхдүүд аль ,хэдийн ,гараад ,ирнэ.